Энэ оны 10 дугаар сарын 17-ны өдөр Замын-Үүд авто замын шалган нэвтрүүлэх боомтоор БНХАУ руу зорчиж явсан Монгол Улсын иргэд болох “Г”, “Б” нар тээврийн хэрэгслийн эд ангид 8.260 кг алт нууж, улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг Тагнуул, гаалийн байгууллага хамтран илрүүлж, таслан зогсоолоо.
Урьдчилсан байдлаар уг алтны нийт үнэлгээ 4 орчим тэрбум төгрөгт хүрч байгаа бөгөөд энэ нь онц их хэмжээний алт улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байж болзошгүй үйлдэл юм.
Уг хэрэгтэй холбогдуулан гаалийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, тагнуулын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Иргэн та улсын хилээр зорчихдоо аливаа хууль бус үйлдэлд оролцохгүй байж гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэхийг гаалийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Улсын хэмжээнд баавгайтай холбоотой 8 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
8.260 кг алтыг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг таслан зогсоолоо
ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнг нээнэ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2244 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1412 дуудлага мэдээлэл иржээ
Гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна