Мөнгө угаах 59 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

Moderator
4 цаг 1 минутын өмнө

Прокурорын байгууллага мөнгө угаах гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг сайжруулах чиглэлээр удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласны үр дүнд хэргийн шийдвэрлэлт нэмэгдэж байна.

Прокурорын байгууллага 2026 оны III улирлын байдлаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 208 хэрэгт хяналт тавьж, 82 хүнд холбогдох 59 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Мөнгө угаах 2026 он 3 улирал мэдээ copy

Шүүхэд шилжүүлсэн хэргүүд нь өмчлөх эрхийн эсрэг, авлигын эсрэг, эдийн засгийн гэмт хэрэг болон хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, мөнгө, орлогыг нуун далдалсан, хувиргасан үйлдлүүд байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 152 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийн бүртгэл, банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 37 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгө битүүмжлэх арга хэмжээг авсан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна