Сургууль, цэцэрлэгт суурилсан эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нд эхэлсэн бөгөөд 2 сарын турш үргэлжилнэ. Эрт илрүүлэх үзлэгт 3, 6, 11, 15 настай 270 орчим мянган суралцагч хамрагдана.
Боловсрол, Эрүүл мэндийн салбарын хамтран зохион байгуулж байгаа энэ арга хэмжээний явцын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Эхний 14 хоногийн байдлаар улсын хэмжээнд 121,744 сурагч эрт илрүүлэх үзлэгт хамрагдаад явж байгаа бол үзлэг нь бүрэн дууссан 54,212 суралцагч байна. Өөрөөр хэлбэл хамрагдах ёстой сурагчдын 20 орчим хувь нь үзлэгт бүрэн хамрагджээ.
Сэлэнгэ аймаг сурагчдынхаа 42 хувийг эрт илрүүлэх үзлэгт хамруулсан нь хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа бол Сүхбаатар аймаг 2,5 хувийн хамрагдалттай үзлэгийг зохион байгуулж байна.
Явцын мэдээллээс харахад суралцагчдын дунд шүд, нүдний өвчлөл бусад өвчлөлтэй харьцуулахад түгээмэл байна. Мөн жингийн илүүдэл, бэлгийн бойжилтод ч анхаарал хандуулах шаардлагатай байгаа юм.
Эхний шалны үзлэгийн 4 насны ангиллаар зохион байгуулж байгаа бөгөөд сурагчдын эрүүл мэндийг хэвийн, бага эрсдэлтэй, дунд эрсдэлтэй, өндөр эсрдэлтэй гэсэн 4 түвшинд үнэлж байна.
Дунд болон өндөр эрсдэлтэй түвшинд үнэлэгдсэн суралцагчдыг давтан үзлэгт хамруулж дараагийн шатлалын эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гадаадын иргэд монгол иргэнийг зодож гэмтээжээ
Баруун аймгуудаар цасан шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтэрнэ
Мөнгө угаах 59 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний сонгон шалгаруулалтад та бүхнийг урьж байна
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1997 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Эрт илрүүлэх үзлэгт 40990 суралцагч бүрэн хамрагдаад байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна