Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжил, олон улсын чиг хандлага” олон улсын сургалт өнөөдөр буюу 2026 оны аравдугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотноо эхэллээ.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэл, хүний нөөцийн хөгжил, тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулахад хүний нөөцийн мэдлэг, ур чадвар, ёс зүй, хариуцлага чухал болохыг онцоллоо.
Тэрээр Эрүүл мэндийн хөгжлийн төв байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан тус төвийн үе үеийн удирдлага, хамт олонд баяр хүргэж, өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн тогтолцоонд олон чухал шинэчлэл хийгдсэн хэдий ч хүний нөөцийн хүртээмж, жигд хуваарилалт, тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын чиглэлээр шийдвэрлэх асуудлууд байгааг тэмдэглэв.
Мөн шинэ технологи, орчин үеийн тоног төхөөрөмж, цахим систем, санхүүжилтийн шинэ загваруудыг нэвтрүүлэхийн зэрэгцээ тэдгээрийг үр дүнтэй ашиглах мэдлэг, ур чадвар, ёс зүйтэй, хариуцлагатай хүний нөөцийг бэлтгэж, тасралтгүй хөгжүүлэх шаардлагатайг онцоллоо.
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх бодлогын хүрээнд тасралтгүй суралцах орчныг бэхжүүлэх, мэргэжилтнүүдийг бодит хэрэгцээ шаардлагад нийцүүлэн зөв хуваарилах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нь нэн тэргүүний зорилт болохыг сайд хэлсэн юм. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд чанарын удирдлага, засаглал, нотолгоонд суурилсан шийдвэр гаргалт болон цахим шилжилтийг уялдаа холбоотой хөгжүүлэх шаардлагатайг тэмдэглэв.
Энэ удаагийн сургалт нь хүний нөөцийн бодлогыг цахим шилжилт, их өгөгдөл, хиймэл оюун ухаантай уялдуулан авч үзэж байгаагаараа онцлог юм. Сургалтын хүрээнд эрүүл мэндийн салбарын бодлого, тусламж, үйлчилгээ, цахим эрүүл мэндийн шилжилт, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр олон улсын туршлага, сайн туршлагыг хэлэлэж байна.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
НИТХ-ын Засаглал эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа
Гадаадын иргэд монгол иргэнийг зодож гэмтээжээ
Баруун аймгуудаар цасан шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтэрнэ
Мөнгө угаах 59 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний сонгон шалгаруулалтад та бүхнийг урьж байна
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1997 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна