Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцсоны дараа Монгол Улсаас Чикаго хотод суугаа Консулын газарт зочиллоо.
Тэрбээр, Консулын газрын ажилтнууд ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай байж, үндэсний язгуур эрх ашгийг дээдлэх, иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжих, хөрөнгө оруулалт татах, эх хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, эх орноо сурталчлан таниулах чиглэлээр улам хичээн ажиллахыг захив.
АНУ-тай худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, тус улсад оршин суудаг иргэддээ төрийн үйлчилгээ үзүүлэх, хууль ёсны эрх ашиг, сонирхлыг нь цаг алдалгүй хамгаалах шаардлага үүссэн. Иймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Чикаго хотод Консулын газар нээн ажиллуулах шийдвэр гарган, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж байсан юм.
АНУ-д 40 гаруй мянган монгол иргэн, үүний 20 гаруй мянга нь Чикаго хотод амьдардаг.
Консулын газар 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр үйл ажиллагаагаа эхэлж, өнгөрсөн хугацаанд 6,000 гаруй хүнд төрийн үйлчилгээ үзүүлээд байна.
Консулын газар нь Иллинойс, Индиана, Висконсин, Миссури, Мичиган, Миннесота, Айова, Охайо, Арканзас, Миссиссипи, Луизиана, Өмнөд Дакота, Умард Дакота, Небраска, Канзас гэсэн 15 мужид амьдарч буй монгол иргэдэд үйлчилдэг.
Үүний зэрэгцээ Монгол, Америкийн худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, монголчуудын эв нэгдлийг бэхжүүлэх, эх орноо сурталчлан таниулах чиглэлээр иргэд, төрийн бус байгууллага болон бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй хамтран ажиллаж байна.
АНУ-ын нийслэл Вашингтон хотноо манай улсын Элчин сайдын яам, Сан Франциско хотод Ерөнхий консулын газар, Нью-Йорк хотод Байнгын төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулдаг юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ШҮҮХ: Б.Баатарт хязгаарлалт тогтоож, мөрдөн шалгахаар боллоо
У.Хүрэлсүх: Монгол иргэдийнхээ эрх ашгийг цаг алдалгүй хамгаалах хэрэгтэй
Ерөнхий сайд Н.Учрал: 2027 оны төсвийн бодлогын үр дүн нь эн тэргүүнд өрхөд мэдрэгдэх ёстой
Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа
Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо
Шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн 3 чиглэлд түр өөрчлөлт орно
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна