Өнөөдөр “World Cleanup Day in Mongolia-6” буюу “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна.
World Cleanup Day нь дэлхийн улс орнуудын иргэд, төр нийгмийн байгууллага, хувийн хэвшил, их дээд сургууль зэрэг олон нийтийг нэгтгэн хог хаягдал, бохирдлыг бууруулах, орчныг цэвэрлэх, хог хаягдлын талаарх зөв дадлыг бий болгох зорилготой дэлхийн хэмжээний хөдөлгөөн юм.
Монгол Eлс 6 дахь жилдээ “Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр”-ийг тэмдэглэж, бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулж байна.
2018 оноос тэмдэгдэх болсон энэхүү сайн дурын хөдөлгөөн нь дэлхий нийтийг хамарч 2024 оноос НҮБ-ын Ерөнхий Ассамблей албан ёсны олон улсын өдрүүдийн нэг болсон юм.
Монгол Улсын хувьд сүүлийн 5 жил “CleanUP Mongolia” ТББ-ын залуус нэгдэн, орон даяар зохион байгуулж, иргэд аж ахуй нэгжүүдийг хамруулан, манлайлан ажиллаж ирсэн.
Энэ жилийн 6 дахь удаагийн олон нийтийн их цэвэрлэгээ өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Хөл бөмбөгийн талбайд 09:00 цагт нээлтээ хийлээ.
Их цэвэрлэгээг 2026 оны хувьд 21 аймагт, нийслэлд 45 цэгт, нэгэн зэрэг зохион байгуулах бөгөөд улсын хэмжээнд 16,500 гаруй оролцогч бүртгүүлсэн байна.
Улаанбаатар хотод 12,000 гаруй хүн нэгдэж Туул, Сэлбэ, Дунд голын ай сав газар болон тогтсон байршлуудад цэвэрлэгээ хийнэ.
Улсын хэмжээд 16 мянга гаруй оролцогч эх дэхийн цэвэрлэгээнд нэгдэхээ илэрхийлээд байна.
Энэ удаагийн “Эх дэлхийн цэвэрлэгээ”-нд төр, хувийн хэвшлийн 70 гаруй байгууллага оролцохоо илэрхийлэн бүртгүүлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх замыг ашиглалтад орууллаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
Төрийн алба хаагч иргэнтэй дансны мэдээлэл асууж, мөнгө шилжүүлэх талаар утсаар хэзээ ч ярихгүй
Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит гудамжтай боллоо
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна