Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал (АУТНОУБХ) буюу International Conference of Asian Political Parties (ICAPP)-ийн Байнгын хорооны 45 дугаар хуралдааныг анх удаа Монгол Улс энэ сарын 26-27-нд амжилттай зохион байгууллаа.
Азийн улс төрийн намуудын олон улсын залуучуудын жигүүрийн тэргүүнээр одоогийн Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал 2023 онд сонгогдон ажиллаж байсан юм.
Энэ удаагийн Байнгын хорооны 45 дугаар хуралдааны үеэр Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал өөрийн зөвлөх Б.Баттүшигийг залуучуудын жигүүрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулах саналыг дэвшүүлж, ICAPP-ийн Байнгын хорооны гишүүд 100 хувь дэмжив.
Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга М.Цэлмүүн Азийн улс төрийн намуудын олон улсын залуучуудын жигүүрийн хурлыг ирэх 2027 онд Монголд зохион байгуулах саналыг Байнгын хорооны 45 дугаар хуралдааны үеэр тавьсан юм. Уг хуралдаанаар залуучуудын жигүүрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр дэмжсэн Б.Баттүшигийг албан ёсоор сонгоно.
Монгол Ардын нам тус байгууллагын эмэгтэйчүүдийн болон залуучуудын хурлуудыг 2023, 2024 онуудад Монгол Улсад зохион байгуулсан туршлагатай юм.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах, татан буулгах Засгийн газрын тогтоол батлагдлаа
Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна
Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
Сэлбэ хотын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна
“Улаанбаатар Трам” төслийг ачаалал өндөртэй 2 чиглэлд төлөвлөн, бэлтгэл ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна
Сэлбэ хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
Сэтгэгдэл бичигдээгүй байна