Орон нутгийн замд хурдаа тохируулахыг зөвлөж байна

Moderator
4 цаг 25 минутын өмнө

Жолооч та бүхэн орон нутгийн замд зорчих гэж байгаа бол заавал анхаарч мэдэх ёстой чухал зүйл байна. 

Орон нутгийн замд осол гарч байгаа үндсэн шалтгаан нь хурд хэтрүүлэх, хориглосон нөхцөлд гүйцэж түрүүлэх үйлдэл хийх, шөнийн цагаар гэрэл, гэрэлтүүлэх хэрэгслээ шилжүүлэхгүй байх, замын хөдөлгөөний дүрмийг мөрддөггүйн улмаас шалтгаалж эрүүл мэнд, амь насаараа хохирох ослууд гарсаар байна.

Иймд замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, зам орчиндоо хурдаа тохируулан, хамгаалах бүсийг зөв хэрэглэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна