Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюаныг 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд Иж бүрэн стратегийн түншлэл бүхий хөршүүдийн хувьд хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийлж, нээлттэй ярилцав.
Ерөнхий сайд Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүхий л түвшинд эрчимтэй хөгжүүлэх, төрийн тэргүүн нарын түвшинд нэгдсэн ойлголцолд хүрсэн ажлуудыг бодитоор урагшлуулахын төлөө нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Монгол, Хятад хоёр улсын төрийн тэргүүн нар 2022 онд хоёр улсын худалдааны эргэлтийг таван жилийн дотор 20 тэрбум ам.долларт хүргэхээр дэвшүүлсэн зорилтоо биелүүлэхийн төлөө шаргуу ажиллахыг тэмдэглэв.
Хоёр улсыг холбосон хоёр дахь төмөр зам болох Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын барилгын ажлыг эхлүүлснээр нүүрсний худалдаа, төмөр замын бүтээн байгуулалт, Тавантолгой уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн гурван чиглэлийн цогц хамтын ажиллагааг эрчимжүүлж, бодит үр өгөөжийг иргэддээ мэдрүүлэх ажлыг хийх шаардлагатайг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.
Мөн Өмнийн говийн шатахууны хэрэглээг БНХАУ-аас импортлох зэрэг эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр талууд санал солилцлоо.

Элчин сайд Шэнь Миньжюан Ерөнхий сайдын хувиар хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, хоёр улсын хоорондын худалдааг нэмэгдүүлэх, хил орчмын чөлөөт худалдааны бүсийг хөгжүүлэх, нүүрсний экспорт, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн гуравдугаар сард БНХАУ-д айлчлах үеэр Хятадын удирдлагуудтай уулзаж, харилцан ойлголцолд хүрснийг онцлон тэмдэглэв.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Б.Баатар: "Ерөнхийлөгчийн засаглал зөв" гэдэг цуврал нэвтрүүлэг хийхгүй гэсний төлөө хонгилоор чирэгдэж байна
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
Түүхийн багш нарт "Чингис хаан" Үндэсний музейд үнэ төлбөргүй сургалт явуулах эрхийн үнэмлэх олгоно
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Ерөнхийлөгчийн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийг хэлэлцэх эсэх санал хураалт өнөөдөр явагдана
Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
Эрүүл мэндийн салбарынхан нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулна
Сэтгэгдэл бичигдээгүй байна