УИХ-ын дарга Н.Учрал “Намын даргын хувьд авлигын хэрэгт холбогдсон Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, Үндсэн хууль зөрчсөн Х.Булгантуяа, нам дамнасан бүлэглэл байгуулсан А.Амундра нарыг МАН-ын гишүүнээс чөлөөлнө” гэдгээ мэдэгдсэн. Нэмээд энэ үеэс эхлэн МАН-д цэгцрэх хөдөлгөөн, ёс зүйн сахилга хариуцлагын цаг хугацаа эргэж эхэллээ хэмээн тодотгож байв.
Дээрх мэдэгдэл МАН-ын Бага хурлын оргил мэдээллийн нэг байв.
Тэгвэл цахим орчинд УИХ-ын гишүүд төдийгүй, МАН-ын эгэл жирийн гишүүд УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг өмөөрч, үг дуугарч эхэлжээ.
Тодруулбал УИХ-ын гишүүн М.Ганхөлөг “Цаг хугацаа үнэнийг шүүх бизээ, Зүтгэсэн нь зэмлэгдэж, Зугтсан нь залагдав. Олон ялалтад хөтөлсөн Д.Амарбаясгалан таны улс төр дөнгөж эхэлж буй бололтой.” хэмээн бичсэн бол, үүний араас “Хэрвээ Д.Амарбаясгалан мөрөөрөө л урагшаа хараад явж байсан бол тэр өнөөдөр ч суу алдрын тавцанд нэртэй, төрийн гурван өндөрлөгт буурьтай л байх байв.” хэмээн бичсэн постууд хөвөрч байна.
Түүнчлэн энэ цаг үед Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ орд харшдаа чимээгүй бүгж, хүн ёсныхоо хувьд анд нөхрийнхөө төлөө гарч ирээд ганц үг хэлчихсэнгүй хэмээн шүүмжлэх сэтгэгдлүүд ч олон байв.
МАН-ын 10 жилийн түүхийг бичиж, 2020 оны парламентын сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2024 оны УИХ-ын сонгуульд ялалтад хөтөлсөн Д.Амарбаясгалан намын нөхдөдөө нүүртэй” хүн байжээ хэмээн дүгнэж болох юм.
Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй бол хэнийг ч яллаж, ялтан болгох зарчим үгүй. Цаг хугацаа үнэнийг харуулах биз...
Эх сурвалж Erennews.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
А.Баяр: Мопед, скүүтэрийг 16 нас хүрсэн иргэнд түрээслүүлнэ
Э.Бат-Үүл: Хотын дарга хэл амандаа эрэмгий. Хэрэг нь ч гардаг. Засгаас авсан шийдвэрлэгдээгүй хэдэн ажлыг шийдэх хэрэгтэй. Тэгвэл бүр мундаг шүү
Монголын улстөр, МАН Д.Амарбаясгалангаар ДУТАХ УУ
МАН-ын 105 жилийн ой, “Эх орончдын өдөр“-т зориулсан 256 бөхийн барилдаан маргааш болно
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна
Автобусны буудлаа зарлаагүй “Трансбус“ ХХК-ийг 250 мянгаар торгожээ
Булган аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит барилдаанд Б.Орхонбаяр, Э.Оюунболд тэргүүтэй 128 бөх зодоглоно
Сэтгэгдэл бичигдээгүй байна