НИТХ-ын дарга А.Баяр ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте болон албаны төлөөллүүдийг хүлээн авч уулзсан билээ. Энэхүү уулзалтаар Нийслэлийн түргэн тусламжийн төвийн нөхцөл байдлыг сайжруулах талаар талууд санал солилцсон юм.
Нийслэлийн түргэн тусламжийн төв 400 гаруй эмч, ажилтантай. Жилдээ 445 мянга гаруй дуудлага, мэдээлэл хүлээн авч яаралтай тусламж үзүүлдэг. Тус төвд ажиллаж буй эмч, сувилагчдын 90 гаруй хувь нь шинэ төгсөгчид бөгөөд нийт ажилчдын ажиллах хугацаа дунджаар гурван жил байдаг. Тиймээс хүний нөөцийг сургаж, тогтворжуулахад хамтран, гурван жил Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажилласан эмч нарыг гаднын улсын их сургуулиудад хоёр жил резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавьсан юм.
ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сокорро Эскалантегийн зүгээс Нийслэлийн түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулахад хамтарч ажиллах хүсэлтийг хүлээн авч, боломжит нөхцөлөөр дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Барилгын гадна фасад, гэрлэн дохиог тусгай төхөөрөмж ашиглан угааж байна
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
Дүүжин замын тээврийн барилга угсралт 70 орчим хувьтай байна
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
"Сурронгүй сургууль" аян Шинэ Монгол Харүмафүжи сургуулиас эхэллээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна