Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс оюутны "Менторшип" тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан билээ. Энэхүү хөтөлбөрт байгаль орчинтой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдвээр шалгарсан “Байгаль 360” төслийн баг буюу шилдэг 10 оюутанд НИТХ-ын Ногоон хөгжлийн хорооноос өнөөдөр тэтгэлэгийг Экологийн цагдаагийн албатай хамтран гардууллаа.
НИТХ-ын төлөөлөгч, Ногоон хөгжлийн хорооны дарга Б.Золтуяа “НИТХ-аас санаачилан Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс оюутнуудад зориулан менторшип хөтөлбөрийг санаачилсан нь нүдээ олсон, зөв ажил байжээ гэдгийг өнөөдрийн оюутнуудын илтгэлийн танилцуулгаас харлаа. Байгаль орчноо хайрлах, хамгаалах, гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилготой энэ төслийг Экологийн цагдаагийн алба оюутнуудтай хамтарч хэрэгжүүлэх бүрэн боломжтой санагдлаа” гэв.
Түүнчлэн НИТХ-ын төлөөлөгч, Ногоон хөгжлийн хорооны гишүүн Ч.Батзориг, Т.Батцогт, Д.Отгонсүрэн, А.Амартүвшин болон Экологийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан нар шилдгээр шалгарсан төслийн багт тэтгэлэг гардууллаа. Мөн НИТХ-ын төлөөлөгч, Ногоон хөгжлийн хорооны гишүүн Ч.Батзориг “”Байгаль 360” төслийн баг маш сайн судалгаа хийсэн байна. Байгаль орчны холбогдолтой гэмт хэргийн илрүүлэлт сүүлийн 5 жил нэмэгдсэн нь сайшаалтай. Та бүхний технологийн шийдлийг экологийн салбарт ашиглаж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой гэдгээ ч маш сайн тайлбарласан байна” гэлээ. НИТХ-ын төлөөлөгчид холбогдох сэдвээр оюутнуудтай ярилцаж, ментороор ажиллалаа. Харин оюутнууд тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж менторын зөвлөгөө, чиглүүлэг авсан нь төслийн судалгаа хийхээс гадна цаашдын хичээл сурлагад нь үр дүнтэй түлхэц үзүүлж байгааг илэрхийллээ.
Тэтгэлэгт хөтөлбөрийн 1-р шатанд 800 гаруй оюутан бүртгүүлж 400 оюутан тэнцэж багаар гүйцэтгэх төслийн даалгавар гүйцэтгэж 2-р шатанд шилдэг 10 баг буюу 100 оюутан шалгарсан юм.
Ийнхүү өнөөдөр байгаль орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдвээр шалгарсан “Байгаль 360” төслийн багт тэтгэлэг гардуулсан бол маргааш буюу 11-р сарын 12-нд НИТХ-ын Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо Deepfake ашиглан үйлдсэн зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдвээр бичсэн шилдэг төслийн багт тэтгэлэг гардуулна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 16-ны өдөр эхэлнэ
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
Женко Баттулга Булганыг хутгасаар...
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
Манай улс гадаадын 5856 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
“Улаанбаатар Төмөр зам” ХНН-ийн захиалгаар ногоон байгууламж, тохижилт бүхий газар доорх 778 автомашины зогсоолын төслийг хэрэгжүүлж байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна