Нийгмийг бүрдүүлж буй хамгийн жижиг нэгж гэр бүл өнөөдөр маш том асуудал болж хувирав. Жилд 20 мянган залуу хос гэрлэлтээ баталгаажуулдаг ч эргээд 17 мянган гэр бүл салж байгааг салбарын сайд Л.Энх-Амгалан онцолж байв. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, 2024 онд 14 225 хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол 4436 хос гэрлэлтээ цуцлуулсан байна. Өдөрт дунджаар 12 хос гэрлэлтээ цуцлуулж байгааг тус хороо мэдээлж байлаа. Харин үүний цаана гэрлэлтээ бүртгүүлээгүй хэчнээн хос салж байгааг тааж хэлэх боломжгүй.
Гэр бүл салалт нь гэр бүлийн гишүүд хариуцлагаа бүрэн ухамсарлаагүй, гэрлэх хүнээ сайн таньж мэдээгүй, санхүүгийн хомсдол, цалин орлого, амьдралын баталгаа, шилжилт хөдөлгөөн, архидалт, муу зуршил гэр бүлээс гадуурх харилцаа, хууралт хэрүүл маргаан, хүчирхийлэл, дарамт шахалт үл ойлголцлоос үүдэн гарсаар байгаа нь анхаарлын гадна орхиж болохгүй асуудал болоод байна.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1798 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сүхбаатар дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид Төрийн ордонд зочилж, зарим хуулийн төслийн талаар саналаа илэрхийллээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөг залилуулжээ
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ
Таксинд явах нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэж, хүчиндсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
МҮБХ-ноос хоёрдугаар сард зохион байгуулах барилдааны хуваарь