Их хотын өдөр тутмын амьдарлд иргэд өдөр тутамдаа хувийн таксигаар үйлчлүүлэг. Хувийн гэх тододголтой такси үйлчилгээ эрхэлдэг жолооч нар өдөр шөнө, түгжрэлтэй үеүүдэд өөрсдийн дураар км-ийн үнийг тогтоодог хэлж авдаг байдал нь иргэд жолооч нарын хооронд маргаан үүсгэх тохиолдлууд их гардаг байна. Энэ талаар Өмгөөлөгч Д.Отгонбат бодит кэйс дээр тайлбар хийжээ. Тэрбээр:
"Ажил гэрийнхээ хооронд өдөр бүр таксиддаг иргэн тогтсон ёсоор такси барьж харихдаа АТМ-аас 10.000 төгрөг авч жолоочид өгсөн байна. Гэтэл таксины жолооч 16.000 төгрөг нэхсэн аж. Байнга таксиддаг тухайгаа хэлээд 10.000 өгөхөд авахгүй гэхэд такси барьсан иргэн эргээд алхахад нь жолооч араас нь чаргууцалдаж, маргаан үүсч, зодоон болжээ. Өнөөдөр анхан шатны шүүх хурал болж 10.000 төгрөг өгсөн иргэний хоёр жил хорих ялыг хэвээр үлдээжээ. Ингээд л тухайн иргэн дээрмийн хэргээр 2 жилийн ял авч, 125 хоног хоригдоод байна.
Тухайн иргэн үнэхээр дээрэм хийх санал сэдэлтэй байсан бол АТМ-аас мөнгө авч, тухайн жолооч дээр очихгүй байсан. Харин таксины жолооч 10.000 төгрөг гардаг газарт тухайн иргэнээс илүү хөлс авах гэж маргаан үүсгэж, гар зөрүүлж, эцэст нь таксигаар үйлчлүүлсэн иргэн хоригдол болж, дээрэмчин нэр зүүлээ" гэжээ.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1798 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сүхбаатар дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид Төрийн ордонд зочилж, зарим хуулийн төслийн талаар саналаа илэрхийллээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөг залилуулжээ
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ
Таксинд явах нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэж, хүчиндсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
МҮБХ-ноос хоёрдугаар сард зохион байгуулах барилдааны хуваарь