Тэргүүн хамба Д.Жавзандорж шинээр сонгогдсон Католик шашны тэргүүн XIV Лео-д баяр хүргэжээ. Тэрбээр,
"Дээрхийн гэгээнтэн Гэгээн ширээт улсын тэргүүн, Католик шашны тэргүүн XIV Лео танаа,
Монголын Бурханы шашинтны Төв -Гандантэгчэнлин хийд болон хувиасаа Таныг Гэгээн ширээт улсын Тэргүүн, Ромын Католик шашны Тэргүүнээр сонгогдсонд чин сэтгэлийн халуун баяр хүргэн мэндчилж байна.
Гэгээн ширээт улсын зүгээс шашин хоорондын харилцан ойлголцол, ёс суртахууны үнэт зүйлс, хүн төрөлхтний эв нэгдлийг дэмждэгт Бурханы шашны лам хуврагууд бид чин сэтгэлээсээ талархдаг билээ.
Таны үйл хэрэг даян дэлхийг амар амгаланд хөтлөж, хүн төрөлхтөнд асрал энэрлийн сэтгэлийг түгээх болтугай.
Тэргүүн их хамба лам, хамба номун хан, лхаарамба Д.Жавзандорж" гэжээ.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ
ТАНИЛЦ: 11 дүгээр сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
М.Онон: Тэр бичлэгт би байгаагүй. Тухайн цагт үед гэр бүлийнхэнтэйгээ амарч байсан
Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, хүйтэрнэ
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ