Хүн төрөлхтнийг заналхийлсэн фашизмын аюулаас чөлөөлсөн Их ялалтын 80 жилийн ойн баярын мэндийг ахмад дайчид, ард иргэддээ өргөн дэвшүүлье.
Дэлхийн II дайны жилүүдэд манай ард түмний амьдрал хүнд бэрх байсан хэдий ч Монгол Улс “Бүхнийг фронтод”, “Бүхнийг ялалтын төлөө” уриан доор дайны эсрэг хөдөлгөөнийг өрнүүлж, галт тэрэгний 6 удаагийн цуваагаар хоол хүнс, дулаан хувцас зэрэг бэлгийг фронтод хүргэж, хагас сая гаруй агт морьд, “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, ”Монгол ард” нисэх онгоцны эскадрилийг Зөвлөлтийн ард түмэн, цэргийн армид илгээж, их ялалтад бодитой хувь нэмрээ оруулсан билээ.
Энэхүү түүхэн ялалтын ач холбогдол нь Нэгдсэн Үндэстний Байгууллага байгуулагдах нөхцөл шалтгаан болж, олон улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, дэлхий нийтээр дайн, үл ойлголцол, сөргөлдөөнөөс ангид байх олон талт яриа хэлэлцээрийг дипломат аргаар явуулах, түүнийг баталгаажуулах нөхцөл болсон.
Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Улсын Их Хурал олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулах үйлсэд тууштай байна.
Тиймээс ардчилсан Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилт нь хөрш орнууд хийгээд олон улстай найрсаг, дипломат харилцаагаа өргөжүүлэн бэхжүүлж, дэлхийн болон бүс нутгийн энх тайван, найрамдал, амар амгалан байдлыг хадгалахад хувь нэмрээ оруулсаар байх явдал юм.
Фашизмын аюулыг дарж, хүн төрөлхтний энх тайвны төлөө амь биеэ зориулсан эрэлхэг дайчдын баатарлаг үйлс, гэгээн дурсгалыг мэхийн хүндэтгэе. Хүн төрөлхтөн дайны сүүдрээс ангид байж, эх дэлхий амгалан орших болтугай.
Энэхүү Их ялалтын баяраар Та бүхэндээ аз жаргал, амар тайван, эрүүл энх, сайн сайхан бүхнийг Улсын Их Хурлын өмнөөс хүсэн ерөөе.
Улаанбаатар хот
2025.05.09
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Монголын Хүүхдийн ордны бүртгэл эхэллээ