Чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, Зорчих хэсгийн 1-р дүгээр эгнээнд жолооч нар тээврийн хэрэгслээ түр буюу удаан хугацаанд байршуулж зогссоноор зорчих хэсгийн хурд удааширч, уулзварын нэвтрүүлэх чадвар буурч зам тээврийн осол гарах мөн цаашлаад автозамын түгжрэл үссэх нөхцөл бүрддэг.
Мөн явган зорчигчийн зам болон гарцан дээр жолооч нар тээврийн хэрэгслээ байршуулснаар явган зорчигчийн аюулгүй байдал алдагдаж зам тээврийн осолд өртөх эрсдэл нэмэгддэг тул жолооч та бүхэн бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлж тээврийн хэрэгслээ зориулалтын газар байршуулж хотын хөдөлгөөнд зөв, соёлтой оролцоно уу!
Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцан дээр нийт 2606 ухаалаг камер суурилуулж, ашиглалтад оруулсан. Ухаалаг камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болон явган зорчигчийн зам дээр, унадаг дугуйн зам дээр, 1-р дүгээр эгнээ, чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр, явган зорчигчийн гарцан дээр тээврийн хэрэгслээ түр болон удаан хугацаагаар тавьсан жолооч нарт хариуцлага тооцож арга хэмжээ авч ажиллаж байна!
Замын хөдөлгөөний удирдлагын төв
Төмөр зам доогуурх нүхэн гарц төслийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо
Зочлох үйлчилгээний чиглэлээр хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхэд БНСУ-ын Сэжон их сургуультай хамтран ажиллана
Авлигын эсрэг сургалтад 1745 албан тушаалтныг хамруулав
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1798 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сүхбаатар дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид Төрийн ордонд зочилж, зарим хуулийн төслийн талаар саналаа илэрхийллээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөг залилуулжээ