Нийслэлийн хэмжээнд ой хээрийн гал түймрийн эрсдэл, нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар НОБГ, НБОГ, НЦУГ мэдээлэл хийлээ.
НОБГ: "Зуслангийн бүсэд байгаа айл өрхүүд маань цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан хашаа хороогоо цэвэрлэх, гагнах гэх зэрэг үйлдлээс шалтгаалан гал гарч байна.
Тодруулбал, гагнуур хийх явцад гагнуурын оч үсэрч гал алдах, мөн цахилгааны буруу холболт зэргээс үүдэн гал алдах тохиолдол их гарч байна.
Шар өвс шатааснаас үүдэн гарсан галын дуудлага ихэвчлэн Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэгт бүртгэгдэж байна. Гал түймрийн улмаас 75 айлын хашаа, 10 өвөл зуны сууц, 10 гэр, 6 нойл, гурван малын саравч, хоёр чингэлэг, нэг автомашин гээд нийт 108 эд хөрөнгө шатсан байна.
Иймд иргэд та бүхэн хаврын хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан ил гал гаргахгүй, анхаарал болгоомжтой байх шаардлагатай байна" гэлээ.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ
ТАНИЛЦ: 11 дүгээр сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
М.Онон: Тэр бичлэгт би байгаагүй. Тухайн цагт үед гэр бүлийнхэнтэйгээ амарч байсан
Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, хүйтэрнэ
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ