Дэлхий дахинаа Ромын 267 дахь папаар Роберт Превост тодорч, түүнийг Ромын пап лам XIV Лео хэмээн зарлалаа. Роберт Превост Америкаас тодорсон анхны пап бөгөөд АНУ, Перугийн давхар иргэншилтэй. Өдгөө 69 настай. Тэр карьерынхаа ихэнх хугацааг Өмнөд Америкт номлогчоор өнгөрүүлсэн бөгөөд хамгийн сүүлд Ватиканы хамба ламыг томилдог хүчирхэг албыг удирдаж байсан маш туршлагатай удирдагч гэж үзэж болно.
Энэ удаа Ромын шинэ папыг сонгох санал хураалт тавдугаар сарын 7-нд эхэлсэн бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс цугласан католик шашны кардиналууд 267 дахь папын төлөө саналаа өгсөн. Нийт 133 кардинал санал хураалтад оролцсон байна.
Шинэ пап Роберт Превост 1955 оны IX сарын 14-нд Чикаго хотод Луис Мариус Превост, Милдред Мартинез нарын хүү болон мэндэлжээ. Тэрбээр 1973 онд Гэгээн Августинийн нэрэмжит бага семинарт дунд сургуулиа дүүргэсэн. Превост 1977 онд Виллановагийн их сургуульд математикийн ухааны бакалаврын зэрэг хамгаалсан.
Привост санваартан болохоор шийдэн 1977 оны IX сард Гэгээн Августинийн нийгэмлэгт элссэн. 1978 оны IX сард анхны сахилаа, 1981 оны VIII сард хүндэтгэлийн сахилаа хүртсэн. Дараа жил нь Чикаго дахь Католик шашны Теологийн холбооноос магистрын зэрэг хүртжээ.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ
ТАНИЛЦ: 11 дүгээр сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
М.Онон: Тэр бичлэгт би байгаагүй. Тухайн цагт үед гэр бүлийнхэнтэйгээ амарч байсан
Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, хүйтэрнэ
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ