Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Д.Бауыржан, А.Гылымхан, Д.Ербол, С.Хонаев, А.Камелият, А.Серикболат, О.Нурлан, К.Хуаныш, К.Бекжан, Ө.Хуралай, К.Болат, С.Арман, Д.Есболат, Т.Аршагүл нарт холбогдох хэргийг шүүгдэгч А.Камелиятын өмгөөлөгч Л.Сарангуа, шүүгдэгч К.Хуанышийн өмгөөлөгч З.Хүрэлсүх, шүүгдэгч С.Арманы өмгөөлөгч Р.Машлай, шүүгдэгч А.Гылымхан, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, А.Кадырбек, шүүгдэгч С.Хонаев, түүний өмгөөлөгч П.Еркебулан, шүүгдэгч Д.Бауыржаны өмгөөлөгч Ц.Батзаяа, шүүгдэгч А.Серикболатын өмгөөлөгч Б.Эрдэнэбат, шүүгдэгч К.Болат, түүний өмгөөлөгч С.Нургайып, шүүгдэгч К.Бекжаны өмгөөлөгч Ө.Алтангадас нарын гаргасан гомдлуудыг тус тус үндэслэн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Д.Бауыржан нарын 14 хүн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хууль бусаар газар орны нэр өөрчлөх” гэмт хэрэгт холбогдсон юм.
Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгчид болон өмгөөлөгчдийн бичсэн гомдлын үндэслэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзэв.
Улмаар энэхүү хэргийг хяналтын шатын шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлээ.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ
ТАНИЛЦ: 11 дүгээр сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
М.Онон: Тэр бичлэгт би байгаагүй. Тухайн цагт үед гэр бүлийнхэнтэйгээ амарч байсан
Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, хүйтэрнэ
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ