“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар уралдана. Марафонд гүйх хүсэлтэй хувь хүн, албан байгууллага, гадаадын иргэд https://ulaanbaatar.marathon.mn/ цахим хаягаар бүртгүүлэх боломжтой.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт тавдугаар сарын 24-ний өдөр болно. Гүйлтийн бүртгэл тавдугаар сарын 20-ийг хүртэл үргэлжлэх бөгөөд тавдугаар сарын 10-аас бүртгүүлсэн хүмүүст энгэрийн дугаар олгож эхэлнэ. Оролцогчид өмнөх жилүүдтэй адил 500 метрээс 42 км хүртэл долоон төрөлд гүйнэ. Тэгвэл энэ жилийн хувьд 5 км, 21, 42 км зайд гүйгчид шинэ маршрутаар гүйнэ.
Тодруулбал, 5 км зайд гүйгчид өнгөрсөн жилийнхтэй адил замаар гүйх боловч нар буруу тойрог гүйх бол 21, 42 км зайд гүйгчид “Дүнжингарав” худалдааны төвийн урдуур дугуйн замаар гүйж шинэ гүүр давснаар барианд орох юм.






Oюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна
Төмөр зам доогуурх нүхэн гарц төслийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна