УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий аудитороор С.Магнайсүрэнг томилох асуудлыг хэлэлцэнэ

Moderator
2025/05/08

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Хуралдаанаар:

-Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх тухай асуудал

-Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/-ийг хэлэлцэнэ.

Харин үдээс хойш 14.00 цагт эхлэх хуралдаанаар:

-Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/-ийг хэлэлцэх юм байна.

Сануулахад, Ерөнхий аудиторт нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулж, улмаар байнгын хорооны гишүүд С.Магнайсүрэнг томилохыг дэмжсэн юм.