Гарцаар гарч байсан дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан ослын бичлэг өнөө өглөө цахим орчинд цацагдсан. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад, "Цагдаагийн байгууллагад өнөө өглөө 07.00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Спортын төв ордны урд замд Х.Элентра маркийн автомашин унадаг дугуйтай хүүхэд явган хүний гарцан дээр мөргөөд явлаа гэх зам тээврийн ослын дуудлага бүртгэгдсэн. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна. Тухайн жолоочийг олж тогтоогоод дэлгэрэнгүй мэдээлэл өгнө" гэлээ.
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ
Oюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна