Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн Майнзоонд 4 дүгээр сарын 29-ний өдрийн 10:40 цагт гарсан ойн түймрийг 7 хоногийн дараа бүрэн унтрааж дуусаагүй байгаа талаар ОБЕГ-аас өнөөдөр /2025.05.06/ мэдээллээ. . Энэ түймрийн баруун талаас Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, баруун талаас нь Хан Хэнтийн УТХГ-ын Хамгаалалтын захиргааны ажилтнууд, Мандал сумын ойн мэргэжлийн анги, нөхөрлөлийнхөн унтрааж байна. Энд нийт 97 хүн ажиллаж, унанги мод, хөвдийг цэвэрлэн, галын голомтыг нэгбүрчлэн цэвэрлэж байгаа аж.
Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Арнуга багийн Аршүрэнд 5 дугаар сарын 1-ний өглөө гарсан түймрийг 6 дахь хоногтоо нүдэж байна. Үүнийг унтраахаар 370 орчим хүн ажиллаж буй аж. Уг түймрийн баруун талаас 2 бульдозерээр 20.4 км урт зогоон татжээ. Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын гал сөнөөгчид, Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газар, сум дундын ойн анги, орон нутгийн иргэд уг түймрийг унтраахад оролцож байна. Энд нийт 5000 га газар шатжээ.
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ
Oюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна