ICETOP хамтлагийн ахлагч, дуучин Б.Оргил-Эрдэнийг өнөөдөр хүндэтгэлтэйгээр сүүлчийн замд нь үдлээ.
Түүнтэй салах ёс гүйцэтгэх ёслол “Соёлын төв өргөө”-нд болж, дуунд хайртай мянга мянган залуус гашуудав.
Сайн найз, сайн анд, сайн нөхрийгөө нэр төртэйгээр үдсэн ICETOP хамтлагийн гишүүд, Skin энтертайнментын найруулагч Б.Анар, Хип хоп холбооны ерөнхийлөгч Баавар, Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Даваадорж, продюсер Халзаа, “Хөх мөнх тэнгэрийн ивээл” хамгаалалтын алба захирал Ё.Батболд, Бадрах болон Дижитал хамтлагийн гишүүн Мөнгөөнөө нарыг онцлон дурдахгүй байхын аргагүй юм.
Тэд талийгаачийг үдэх ёслолыг эхнээс нь дуустал нь нэр төртэйгээр хийж гүйцэтгэж чадлаа хэмээн олон нийт тэднээр бахархаж байна. Ямар их хүндлэл, ямар их сэтгэл вэ хэмээн биширч, бахдмаар...
Зохион байгуулагчдын энэ их хичээл зүтгэл нь зүгээр ч нэг үдэх ёслол бус, Монголын хөгжмийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн авьяастныг хүндэтгэн үдэх үндэсний хэмжээний үйл явдал болж, олон олон хүмүүс сэтгэл дотроо гашуудав. Тэдний зохион байгуулсан Б.Оргил-Эрдэнэ агсантай салах ёс гүйцэтгэх ёслол монголын мянга мянган залуус, дуунд хайртай сонсогч фэнүүдэд нь түүнийг дурсан санах, түүний төлөө залбирах, сүүлчийн удаа гэгээн төрхийг нь харж гашуудах боломж олголоо.
Сайн нөхөдтэй, сайн андуудтай явсан түүнийг монголын ард түмэн үүрд дурсан санаж явах нь дамжиггүй биз ээ.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ
ТАНИЛЦ: 11 дүгээр сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
М.Онон: Тэр бичлэгт би байгаагүй. Тухайн цагт үед гэр бүлийнхэнтэйгээ амарч байсан
Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, хүйтэрнэ
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ