Бөхчүүдийн чансааг Улсын аварга О.Хангай тэргүүлж, Улсын начин Э.Батмагнай удаалж байна

Moderator
2025/05/05

Амралтын өдрийн барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ. Чансааг О.Хангай аварга тэргүүлсэн хэвээр байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр өдөр дараалан үзүүрлэсэн амжилтаараа хоёрдугаарт бичигдэж эхэлсэн байна.

Тэдний араас Улсын заан Б.Бат-Өлзий, М.Лхагвагэрэл, Аймгийн арслан Н.Өсөхбаяр нар бичигдэж байна.