Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджавын бүрэн эрхийн хугацаа ирэх тавдугаар сарын 09-ны өдөр дуусаж буй тул түүний оронд УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан С.Магнайсүрэнг томилох саналыг өчигдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-д гаргасан талаар эх сурвалж мэдээллээ. Улмаар Төсвийн байнгын хороо саналыг хүлээн авч хэлэлцээд нэр дэвшигчийг сонсголыг зохион байгуулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэжээ.
Тэгвэл Д.Загджавын хувьд өмнө нь Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалыг хашиж байгаад өнгөрсөн оны тавдугаар сард УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нийт гишүүдийн 61 хувийн саналаар Ерөнхий аудитораар томилогдож байсан билээ. Өөрөөр хэлбэл Ерөнхий аудиторын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байдгаас Д.Загджавын хувьд үлдсэн нэг жилийн хугацаанд Улсын Ерөнхий аудиторын албан тушаалыг хашиж буй юм.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ
ТАНИЛЦ: 11 дүгээр сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
М.Онон: Тэр бичлэгт би байгаагүй. Тухайн цагт үед гэр бүлийнхэнтэйгээ амарч байсан
Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, хүйтэрнэ
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ