Тува Улсын Үндэсний бөхийн холбоо цомын төлөөх барилдаандаа Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нарыг урьжээ

Moderator
2025/04/23

Оросын Холбооны улсын Бүгд Найрамдах Тува Улсын Үндэсний бөхийн холбоо, Кызыл хотын захиргаа ирэх сарын 17-ны өдөр "Алтан зодог" холбооны цомын төлөөх баридаан зохион байгуулахаар болжээ.

Тус барилдаанд Монгол Улсын заан Б.Бат-Өлзий, Улсын харцага Б.Зоригтбаатар нарыг хүрэлцэн ирж оролцохыг урьж, албан ёсоор урилгаа илгээсэн байна.