НЗДТГ-ын санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр тэргүүтэй албаныхан JCI Монгол байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзав. Уулзалтаар JCI олон улсын байгууллагын Ази, Номхон далайн бүсийн "Аспак-2025" чуулга уулзалтын зохион байгуулалтаар талаар хэлэлцлээ.
Тус чуулга уулзалтыг НЗДТГ болон JCI Монгол байгууллага хамтран 2017 онд Улаанбаатар хотод зохион байгуулж байсан бөгөөд 51 улсын 3600 орчим төлөөлөл оролцож байсан юм. Тэгвэл чуулга уулзалтыг энэ онд дахин Улаанбаатар хотод зохион байгуулах бөгөөд 60 орчим улсын 4000 орчим төлөөлөл оролцох урьдчилсан судалгаа гарчээ.

НЗДТГ-ын санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Дэлхийн залуучуудын чуулга уулзалт Улаанбаатар хотод болсноор олон улсад Монгол Улсаа, нийслэл хотоо сурталчлах боломжтой. Үүнийг дагаад аялал жуулчлал, эдийн засагт олон эерэг өөрчлөлтүүд гарна. Залуучуудад урам зориг олгох, манлайлах, нийгмийн хариуцлага, идэвхийг нэмэгдүүлэхэд JCI байгууллагатай хамтран ажиллаж, бүх талаар дэмжинэ” гэдгийг онцоллоо. Ази, Номхон далайн бүсийн "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотод ирэх 6 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд зохион байгуулна.

Ташрамд, “Аспак” уулзалтыг 1951 оноос хойш тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд тухайн жилийн ажлаа дүгнэн, ирэх жилийн төлөвлөгөөгөө хэлэлцэн гаргадаг юм. Нийт дөрвөн бүс нутгийн хамгийн томд тооцогддог чуулган учраас JCI байгууллагын дэлхийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, зөвлөхүүд, сенаторууд оролцдог. Харин Монгол дахь салбар буюу JCI Монгол байгууллага нь 1992 онд үүсэн байгуулагдсан бөгөөд 2015 оноос хойш нийслэл хоттой хамтран ажиллаж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Монголын Хүүхдийн ордны бүртгэл эхэллээ