ЗГ: Гашуунсухайт-Ганцмод хилийн боомтын төмөр замын холболтын бүтээн байгуулалтын бэлтгэлийн талаар хэлэлцэнэ

Moderator
2025/04/23

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар:

-Гашуунсухайт-Ганцмод хилийн боомтын төмөр замын холболтын бүтээн байгуулалтын бэлтгэлийн талаар

-Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

-“Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим байгууллагыг татан буулгах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-“Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Эрдэнэс Монгол” ХХК-ийн нэгдлийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2023 оны 257 дугаар тогтоол

-Улаанбурхан өвчний дэгдэлтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар зэрэг нийт 29 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.