Нийслэл хүрээнд 1923 онд хотын бие даасан захиргаа байгуулах, хотын захиргааны дүрэм боловсруулах тусгай комисс байгуулах тухай МАН-ын Төв хороо, ардын Засгийн газар шийдвэр гаргаж “Монгол Улсын хотын түр захиргааны дүрэм”-ийн төслийг боловсруулан батлуулжээ.
Улмаар 1925 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын клубт нийслэлийн Монгол Ардын намын хороо буюу Улаанбаатар хотын Намын хорооны Анхдугаар бүгд хурал хуралдаж, дарга тэргүүлэгчдээ сонгон байгуулагдаж байжээ. Анхны даргаар нь Б.Шийтэр томилогдож байсан бол одоо Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар ажиллаж байна.
Энэ онд Нийслэлийн МАН-ын 100 жилийн түүхт ой тохиож байна. Тус ойн хүрээнд энэ сарын 26-ны өдөр 13.00 цагаас "Улсын аварга цолны хүндэтгэл" Улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааныг Монгол Бөхийн Өргөөнд Өргөөнд зохион байгуулна.
Энэ барилдааны түрүү бөх 20 сая, үзүүр бөх 10 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 5 сая, наймд шалгарсан бөхчүүд тус бүр 2,5 сая төгрөгийн бай шагнал гардана.
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Монголын Хүүхдийн ордны бүртгэл эхэллээ