Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар: У.Хүрэлсүх ээ, Н.Учрал аа, Сү.Батболд оо, Оросоос том машины жолооч нар ирж байгаа шүү

Moderator
2025/04/22

УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар өөрийнхөө цахим хуудастаа "У.Хүрэлсүх ээ, Н.Учрал аа, Сү.Батболд оо, Оросоос том машины жолооч нар ирж байгаа шүү. Тэд Украинд байлдаж байгаад ирсэн. Тэд ачаа ачиж байгаа шүү, карго авна" гэж бичсэнээ төд удалгүй устгасан байдаг. Мөн УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учралыг дурдахдаа "Уранчид Н.Учралыг алах бололтой " гэх зэргээр эгдүүцсэн янзтай пост оруулжээ.