Монгол Улсын нийт хүн амын талаас илүү нь буюу 2.2 сая иргэн 2025 оны эхний улиралд нийгмийн халамжийн үйлчилгээ авчээ. Энэ нь нийт хүн амын 58 хувийг хамарч байгаа үзүүлэлт юм.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, дээрх иргэдэд нийт 643.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон байна. Хэдий халамж хүртэгчдийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 4.4 хувиар буюу 102 мянган хүнээр буурсан ч, зарцуулсан төсөв 60.9 тэрбум төгрөгөөр буюу 10.5 хувиар өссөн нь анхаарал татаж байна.
Халамжийн үйлчилгээ авч буй иргэдийн дийлэнх нь, тодруулбал 59.2 хувь нь хүүхдийн мөнгөн тэтгэмж авдаг байна. Харин олон хүүхэдтэй өрх болон өрх толгойлсон эцэг, эхийн тусламжид хамрагдагсдын хувь хэмжээ 7.1 хувь байгаа юм.
Энэ нь Монгол Улсын нийгмийн хамгааллын бодлого өргөн хүрээтэй явагдаж байгааг илтгэх боловч, халамжийн тогтолцоог үр ашигтай, зорилтот бүлэгт чиглэсэн байлгах шаардлагыг ч бас давхар сануулж байна.
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Монголын Хүүхдийн ордны бүртгэл эхэллээ