"Шинэ яармаг" хороолол болон "Буянт ухаа 2" хороололд байр захиалахаар мөнгө төлөөд залилуулсан гэх иргэд Хууль зүй дотоод хэргийн яамны гадаа жагсаж, хохиролгүй болгохыг шаардлаа. Тэд "Хууль зүй дотоод хэргийн яаманд ажиллаж байсан Ш.Э гэдэг хүн "Шинэ яармаг" хороолол болон "Буянт ухаа 2" хороололд хөнгөлөлттэй нөхцөлөөр байранд оруулна гэж биднийг залилсан. Зарим иргэд урьдчилгаагаа төлөөд байрандаа орчихсон байхад нь байрны жинхэнэ эзэн нь гээд хүмүүс гарч ирсэн. Энэ мэтчилэн маш олон хүн хохирч, өвлийн хүйтэнд байрнаасаа хөөгдөж гарсан.
Тиймээс бид Хууль зүйн яаманд гомдол гаргаж байна. Хохирсон иргэд нэгдээд 2024 оны 11 дүгээр сард цагдаагийн байгууллагад хүсэлт, гомдлоо гаргасан. Одоо болтол дорвитой ажил хийхгүй байна. Цагдаагийн байгууллага ажлаа хийж, хохирсон иргэдийг хохиролгүй болгомоор байна. Хамгийн багадаа 27 сая төгрөг түүнээс дээш хохиролтой иргэд байгаа. Бидэнд 330 гаруй хүн 33 тэрбум төгрөгөөр хохирсон гэх мэдээллийг өгсөн. Хохирогчдын төлөөлөл 100 гаруй хүн нэгдээд дуу хоолойгоо илэрхийлж байна. Бидэнд улстөрийн ямар ч зорилго байхгүй. Байранд орох гэж мөнгө төлөөд хохирсон иргэд л хохирлоо барагдуулахаар явж байгаа нь энэ. Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулгын охин Б.Намуун гэдэг хүний данс руу бидний мөнгө орсон гэх мэдээлэл байгаа ч баттай биш. Гэхдээ энэ асуудал одоо болтол шийдэгдэхгүй байгаа нь төрийн томчууд оролцсон болохоор юм болов уу гэх хардалтыг төрүүлж байна" гэлээ.
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Монголын Хүүхдийн ордны бүртгэл эхэллээ