Манай улс ам.долларын төгрөгтэй харьцах хоёр ханштай явсаар ирсэн. Энэ нь Монголбанкны албан ханш болон валют арилжааны захын ханш юм. Монголбанкны албан ханшаар 2024 оны аравдугаар сарыг хүртэл ам.долларын төгрөгтэй харьцах ханш 3380, 3381 төгрөг байлаа. Харин өнөөдөр ам.долларын ханш 3555 төгрөгтэй тэнцэж байна.
Валют арилжааны "Найман шарга" төвд өнөөдөр 10:14 цагийн байдлаар нэг ам.долларыг 3583 төгрөгөөр авч 3595 төгрөгөөр зарж байна. Мөн юань авах үнэ 492 төгрөг бол зарах үнэ 494 төгрөг байгаа юм. Манай улсын хувьд ам.долларын ханш сулрах эсвэл чангарах нь эрэлт, нийлүүлэлтээс гадна валютын нөөцтэй шууд холбогдоно. Хэрэв валютын нөөц буурвал ам.долларын ханш чангардаг болохыг эдийн засагчдын зүгээс тайлбарладаг. Харин өнөөдрийн байдлаар манай улсын гадаад валютын албан нөөц 5.2 ам.долларт хүрсэн болохыг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн бол төгрөгийн эсрэг ам.долларын ханш буурахгүй чангарч байгаа нь долларжилт байх магадлалтай гэж шинжээчдийн зүгээс мөн тайлбарлаж байлаа.
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Монголын Хүүхдийн ордны бүртгэл эхэллээ