Өчигдөр УИХ-ын байнгын хороодоор Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэж эхэлсэн.
Хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүдийн зүгээс багагүй шүүмжлэл дагуулсан юм. Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл өөрийн цахим хуудаснаа "Монголчууд бид 1911 онд Бээжингээс, 1990 онд Москвагаас өөртөө эзэн байх эрхээ Улаанбаатарт авч ирэхийн төлөө тэмцсэн. Үргэлжлүүлээд эрчим хүчээ, төмөр замаа хараат бус болгох ажлууд хийх байтал эсрэг зүгт агаарын тээврээ 20 жилийн хатуу гэрээнд боомилуулах гэрээ байгуулах нь лав манай эрх ашиг биш. Би хувьдаа Оросын, Хятадын эсрэг үзэлтэн биш харин нийгэм нь нээлттэй, улс нь ардчилсан, иргэн нь баян, бизнесүүд нь эрх чөлөөтэй, найрсаг Монголын төлөө зүтгэх гурван сая иргэний нэг" хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Монголчууд бид 1911 онд Бээжингээс, 1990 онд Москвагаас өөртөө эзэн байх эрхээ Улаанбаатарт авч ирэхийн төлөө тэмцсэн. Үргэлжлүүлээд эрчим хүчээ, төмөр замаа хараат бус болгох ажлууд хийх байтал эсрэг зүгт агаарын тээврээ 20 жилийн хатуу гэрээнд боомилуулах гэрээ байгуулах нь…
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ
ТАНИЛЦ: 11 дүгээр сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
М.Онон: Тэр бичлэгт би байгаагүй. Тухайн цагт үед гэр бүлийнхэнтэйгээ амарч байсан
Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, хүйтэрнэ
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ