Ухрах үйлдэл хийх үедээ бага насны хүүхэд мөргөж, толгойд нь гэмтэл учруулжээ. Тодруулбал, энэ оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Бага насны хүүхэд ухарч байгаа машины хаалганд цохиулаад толгойн баруун хэсэгтээ гэмтсэн” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Уг мэдээллийг шалгахад урьдчилсан байдлаар иргэн Д нь ухрах үйлдэл хийх үедээ явган зорчигч бага насны хүүхэд Б-г мөргөж гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд тус хэргийн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд жолооч та хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, ухрах үйлдэл хийх үедээ замын хөдөлгөөний дүрэмд заасныг мөрдөх мөн 10 хүртэлх насны хүүхдийг мотоциклын арын суудалд тээвэрлэхгүй байж бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлж, анхаарал, болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна.
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Монголын Хүүхдийн ордны бүртгэл эхэллээ