Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн бол үнэмлэх дахин авахад зөрчлийн торгууль гэж 30000, үйлчилгээний хураамж 30000, улсын тэмдэгтийн хураамж 3300 нийт 63300 төгрөгөөр захиалдаг байсан юм. Тэгвэл иргэн Х-г иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн гэж улсын бүртгэлийн байгууллагаас Иргэний үнэмлэхийн дүрмийн 2.7.1-д заасан улсын бүртгэлийн тогтоосон журам зөрчсөн гэж үзэн, зөрчлийн хэрэг үүсгэжээ. Улмаар иргэн Х энэхүү зөрчлийн хэргийг хянасан прокуророос зөрчлийн хэрэг биш гэсэн үндэслэлээр өнгөрсөн оны арван нэгдүгээр сард уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байна. Улсын дээд шүүхээс иргэн өөрийн иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн нь нийгэмд, бусдад хор уршиг учруулахгүй гэж үзэж улсын бүртгэгчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгожээ. Ингэснээр цаашид иргэд энэхүү үндэслэлээр зөрчлийн тухай хуулиар торгуулахгүй болж байна.
Товчхондоо, иргэд иргэний үнэмлэх дахин авахдаа торгуулийн 30000 төгрөг төлөхгүйгээр, үйлчилгээний хураамж 30000, улсын тэмдэгтийн хураамж 3300 нийт 33,300 төгрөгөөр захиалан авах боломжтой боллоо.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ
ТАНИЛЦ: 11 дүгээр сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
М.Онон: Тэр бичлэгт би байгаагүй. Тухайн цагт үед гэр бүлийнхэнтэйгээ амарч байсан
Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, хүйтэрнэ
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ