ХӨСҮТ-өөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа "Өнөөдрийн байдлаар Улаанбурхан өвчний батлагдсан 479 тохиолдол болж, хавьтлын тоо 10346-д хүрсэн. Үүнээс 302 нь эдгэрсэн бол эмнэлэгт 166 хүн эмчлүүлж байна. Тус өвчин нь Улаанбаатар, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Төв аймагт бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагт Улаанбаатар хот, Өмнөговь аймгаас батлагдсан тохиолдлууд нэмэгдсэн. Батлагдсан тохиолдлуудыг нас, хүйсээр нь авч үзвэл ихэнхдээ 10-14 нас эзэлж байна. Дотоодын халдварууд нэмэгдэх хандлагатай байна. Өчигдрийн байдлаар дэлхийн 156 улсад улаанбурхан өвчин бүртгэгджээ. 2024 оны дөрөвдүгээр сард 184 улсад бүртгэгдсэн байна. Монголчуудын ихээр зорчдог Энэтхэг, Тайланд улсад өвчлөл өндөр байна. Казакстан улсад мөн өндөр байна. Иргэд улаанбурхан ихээр бүртгэгдэж байгаа улс руу зорчихын өмнө тус өвчнөөр өвдсөн эсэх, вакциндаа хамрагдсан эсэх талаар бодох хэрэгтэй. Тус өвчний эсрэг вакцинд заавал хамрагдах хэрэгтэй" гэв.
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Монголын Хүүхдийн ордны бүртгэл эхэллээ