Ёс зүй, дэгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Баттулгын цалингийн хэмжээг 6 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын хариуцлагыг ногдуулав.
Энэ үеэр Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар "Х.Баттулгын хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагыг үзлээ. "Би ирдэг, харин төхөөрөмж болдоггүй" гэж ярьжээ. Юм л бол хойд хар овоохой гэдэг шиг санал хураалтын төхөөрөмж рүү буруугаа чихдэг асуудлаа одоо болих хэрэгтэй. Том агуулгаараа яривал Монгол Улсын парламентыг үл хүндэтгэсэн байдал шүү. Өөдөөс нь 70-80 УИХ-ын гишүүн хараад сууж байна. Бүгд эсвэл сохор болчихсон хэрэг үү. Тэр хүн чинь харагддаггүй шүү дээ. Эсвэл үл үзэгдэгч малгай өмсөж орж ирдэг юм уу. Иймэрхүү байдлаар танхимд байгаа УИХ-ын гишүүд, сонгосон иргэдээ, МУ-ын парламентыг доромжилсон зүйл ярьж болохгүй. УИХ-ын гишүүн бол хариуцлагатай албан тушаал. Тиймээс би гурван сар цалинг нь 20 хувиар хасахыг 6 сар болгож нэмэгдүүлэх саналыг оруулж, гишүүд дэмжлээ" гэв.
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ
Oюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна