ҮАБЗ 14:00 цагт хуралдаж, Трампын Хятадад тогтоосон нэмэлт тарифтай холбоотой асуудлыг хэлэлцэнэ

Moderator
2025/04/09

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр 14.00 цагаас хуралдахаар болжээ. Хуралдаанаар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын БНХАУ-д тогтоосон нэмэлт тарифтай холбоотой асуудлыг хэлэлцэх аж.

Тодруулбал, БНХАУ-д нийтдээ 104 хувийн татвар ногдуулахаар болоод буй нь Монгол Улсын эдийн засгийн гадаад орчинд хэрхэн нөлөө үзүүлэх асуудлаар ҮАБЗ хуралдах юм байна.