Улаанбурханы батлагдсан тохиолдол 414-т хүрлээ

Moderator
2025/04/09

Улаанбурхан өвчний нөхцөл байдал, тархалтын талаар ХӨСҮТ-өөс ээлжит мэдээллийг өглөө. Өнөөдрийн байдлаар тус өвчний батлагдсан тохиолдлын тоо 414-т хүрсэн бөгөөд яг одоо эмнэлэгт эмчлүүлж байгаа 135, гэрээр эмчилгээ хийлгэж байгаа 1 хүн байгаа аж. Үлдсэн 278 тохиолдол нь эдгэрээд байгаа юм.

Өвчлөлийн хувьд 10-14 насныхны дунд өндөр хувьтай хэвээр байна. Ихэвчлэн ЕБС-иудын дунд голомтлон халдварлаж байгаа тул халдвараас сэргийлэхийн тулд улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаж, өөрийгөө болон бусдыг хамгаалахыг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.