Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагийн Засгийн газрын хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийх үеэрээ нэгэн чухал мэдэгдлийг хийсэн байдаг.
Тодруулбал "Төгрөг нуурын орд"-ыг гадаадын компаниудад 250 сая ам.доллароор зарсан гэгдэж буй Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулгад хандаж "Х.Баттулга танд өөрийн хутгасан асуудлаа өөрөө шийдэх 7 хоногийн хугацаа өгч байна. Энэ хугацаанд шийдэж чадахгүй бол ЗГ хуулийн хүрээнд дараагийн арга хэмжээг авна. Та Төгрөг нуурын ордыг үндэстэн дамнасан санхүүгийн схемээр зарсан чинь үнэн" гэсэн юм.
Тэгвэл Х.Баттулгад өгсөн 7 хоногийн хугацаа өнөөдөр дуусаж байна. Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас ямар шийдвэр гарсан талаар бид эргэн мэдээлэх болно.
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Монголын Хүүхдийн ордны бүртгэл эхэллээ