Төгрөгийн эсрэг ам.долларын ханш чангарсаар байна. Монголбанкны өчигдөр зарласан албан ханш 3508 төгрөг болж гурван төгрөгөөр чангарсан бол "Найман шарга" валют арилжааны төвд нэг ам.доллар өнөөдрийн ханшаар 3535 төгрөгөөр авч 3546 төгрөгөөр арилжиж байна. Хэдий гадаад валютын нөөц "улаан гэрэл" асах түвшинд хүрээгүй 4.9 тэрбум ам.доллар байгаа ч төгрөг суларсаар байгааг эдийн засагчдын зүгээс өөрсдийн байр суурийг илэрхийлсээр байгаа билээ. Эдийн засагч Д.Ангар "Сангийн сайд Б.Жавхлан гадаад валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ гэснээс хойш ам.долларын ханш улам хурдтай өсөж эхлэв. Төгрөгийн ханш хурдтай унаж байна. Өнөөдөр 3535 төгрөгт хүрчээ. Ирэх 7 хоногоос 3540-3550 гээд явах шинжтэй. Тэгэхээр гадаад валютын нөөц өссөн гэдэг нь худлаа болж таарч байх шиг" гэж өчигдөр байр сууриа илэрхийлсэн. Мөн эдийн засагч Г.Батзориг "Зах зээлийн ханшийг мэдээлэлд хамгийн ойр өндөр дүнтэй хадгаламжтай хүмүүс л хөдөлгөнө. Түүнээс биш энгийн ард найман шарга дээр очоод солиулъя гэхэд шалихгүй. Тэр хүмүүс түрүүлж мэдээлэл авсан учраас хурдтай хөдөлж байна. Тэндээс ам.долларжилт явагдаж байна. Хүлээлтээс үүдэлтэй ам.долларжилт хүчтэй явагдаж, тэрийг нь мэдээлэлд ойр хүмүүс ашиглаад байна" гэсэн юм.
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ
Oюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна