Хяналтын шатны шүүхийн шийдвэрээр “Алтайн хүдэр” ХХК байгаль орчинд учруулсан хохиролдоо нийт 10 тэрбум, 800 сая төгрөг нөхөн төлөхөөр болов.
УДШ “Алтайн хүдэр” ХХК Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн үндсэн зорилготой нийцүүлэн, хүний үйлдлийн улмаас гэмтэж, доройтсон байгаль орчин, ургамал, амьтан, ус, газрын хэвлий, хөрс, экологийн орчин анх байсан тэрхүү төрхөөрөө эргэн төлжих боломжгүйг анхаарах шаардлагатай гэж үзэн хэд хэдэн үндэслэлээр шийдвэрээ гаргасан байна.
Үүнд:
Р.Базарын “Алтайн Хүдэр” ХХК Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт байрлах Таян нуурын төмрийн хүдрийн уурхайг 2007 оноос эхлэн ажиллуулж эхэлсэн. Тус компани уурхайгаас баяжмал олборлон тээвэрлэхдээ БНХАУ-ын Бургастайн боомт хүртэлх 168 км замыг, авто зам болгох амлалтаа зөрчсөнөөс үүдэж, байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан асуудал сөхөгдөж ийнхүү УДШ-ээр эцэслэн шийдвэрлэгдэв.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ
ТАНИЛЦ: 11 дүгээр сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
М.Онон: Тэр бичлэгт би байгаагүй. Тухайн цагт үед гэр бүлийнхэнтэйгээ амарч байсан
Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, хүйтэрнэ
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ