УИХ-ын гишүүн асан П.Анужинтай хайр сэтгэлийн романс үүсгэхээсээ өмнө Э.Нандинзүрх олны танил байгаагүй юм. Гэхдээ дээдсийн хүрээлэлдээ CRM компанийн захирал, архи, вискиний импортлогч, шаггүй гольфчин, Дон Жуан гэдгээрээ алдартай нэгэн байлаа.
Авааль эхнэр н.Ононтойгоо анх арван жилийн жаахан хөвгүүн байхдаа танилцаж, зүрх сэтгэлээ бүрэн өгсөн ч бүтэн амьдрал, дүүрэн жаргал эдлүүлж үзээгүйдээ насандаа гэмшиж, харуусч явдаг болохыг ойр дотныхон нь ярьдаг.
Айл гэрийн амьдралыг орвонгоор нь эргүүлж, аз жаргалыг булаасан гэж П.Анужинг хүмүүс буруутгадаг ч үнэндээ Э.Нандинзүрхийн амьдралыг хар дарсан зүүд болгож хувиргасан бүсгүйг Ж.Уянга гэх. Туслах, нарийн бичиг гээд гэрийнх нь шал, шавхрууг угааж явсан Ж.Уянга эзэгтэйнхээ эр нөхрийг удаан хугацаанд “аргамжсан” нь ёс бус гажуудаар амраглах чадвартай нь холбоотой гэх.
Э.Нандинзүрхийн хувьд түүнд хайртай байтугай дурлаж ч үзээгүй. Харин П.Анужинд чин сэтгэлээсээ дурласан. Тиймдээ ч тоонот гэрт толгой, тостой тогоонд хошуу холбосон байдаг. Дундаасаа хоёр хөөрхөн хүүтэй тэдний аз жаргалтай амьдрал дундуур ахиад “хар муур” болж гүйсэн хүн нь мөн л Ж.Уянга.
Э.Нандинзүрхийн бага хүү нь хүнд өвчтэй. Ээж П.Анужин нь хүүгээ эдгээхээр гадагшаа, дотогшоо явах хойгуур мөн л эрх нөхрийг нь ёс бус гаж донгоороо татаж, эцэст нь өөрийн болгосон ч Э.Нандинзүрхийн сэтгэл Ж.Уянга бүсгүйн дэргэд бүрэн тогтоогүй буюу гольфчин эр УИХ-ын эрхэм гишүүн бүсгүйтэй романсалж байгаа гэх яриа ордны тамхины цэгээр эргэлдэх болжээ.
Ингэхэд Э.Нандинзүрхийг шинэ залуухан амрагтай болсон ч хажуу хавиргаас нь салахгүй зүүгддэг, өөрийн болгож чадахгүй атлаа өрөөлийн амьдралыг там болгон хувиргасаар ирсэн Ж.Уянга гэж хэн бэ?
Жаргалсайханы Уянга, 1982 онд төрсөн, өдгөө 43 настай. Анхны эхнэр н.Ононтой нь чацуу. Харин Э.Нандинзүрхийн шинэ амрагаас нь арваад насаар ах эмэгтэй аж. Төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил гэж байхгүй.
“CRM” компанийг анх байгуулагдах үед цай зөөгчөөр ажилд орж байсан тэрбээр бөгс бөөрний явдлаараа Э.Нандинзүрхийг уургалж, нэг охин төрүүлсэн байдаг. Анхны нөхрөөсөө нэг дагавар хүүтэй. Э.Нандинзүрхийн ачаар архины бизнес эрхэлдэг болсон. Дээдсийн хүрээлэндээ нэр зүс муутай нэгэн гэдгийг Э.Нандинзүрхийн найзууд хүртэл ярьдаг байна.
Эх сурвалж: Reelnews.mn
Юань солиулах зорилгоор фэйсбүүк зарын дагуу үл таних хүнтэй холбогдож, гурван удаагийн гүйлгээгээр нийт 94 сая төгрөг шилжүүлэн залилуулжээ
Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв
Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Хүнд цаг үед түлш, шатахуун тогтвортой нийлүүлж буй Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийллээ
Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно