Хотын дарга Х.Нямбаатар:
-Нийслэлд иргэдтэйгээ хамгийн ойр ажилладаг төрийн анхан шатны нэгж болох 204 хороо бий. Өнөөдөр дүүргүүдийн Засаг дарга нар болон хороодын Засаг дарга нартай уулзаж, санал, хүсэлтийг нь сонсож, шийдлээ ярилцлаа. Хороодын Засаг дарга нар хаана аль гудамжинд ямар орц, гарц хаалттай байгаа, аль шон дээрх гэрэл гэмтэлтэй байгаа, аль хэсгийн явган зам ундуй сундуй байгааг хамгийн сайн мэддэг улс.
Тэр ч утгаараа орц, гарц нээх шаардлагатай байршлууд, гудамж талбайд удаан хугацаанд байрлуулсан эвдэрсэн машинууд, хур хог, эвдэрсэн хашаа, хайс зэргийг бүртгэж, нэн яаралтай холбогдох газруудад уламжилж, шийдвэрлүүлэх талаас нь ажиллахыг үүрэг болголоо. Эдгээр ажлуудыг нэгэн зэрэг эхлүүлж, түргэн хугацаанд шийдвэрлэх боломжтой.
Цаашид дүүрэг, хороодын Засаг дарга нартай сар бүр тогтмол уулзаж, ажлын хэрэгжилтийг дүгнэж, шинэ санал санаачилгуудыг дэмжин ажиллах болно.
Юань солиулах зорилгоор фэйсбүүк зарын дагуу үл таних хүнтэй холбогдож, гурван удаагийн гүйлгээгээр нийт 94 сая төгрөг шилжүүлэн залилуулжээ
Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв
Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Хүнд цаг үед түлш, шатахуун тогтвортой нийлүүлж буй Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийллээ
Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно