Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүргийн хэмжээнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүүхдүүдэд болон тэдний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарт “Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээний эрх зүйн зохицуулалт, хүүхдийн эрхийг хангах асуудал” сэдвийн хүрээнд сургалт, уулзалт зохион байгууллаа.
Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ гэдэг нь гэмт хэрэг үйлдсэн, 18 насанд хүрээгүй хүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр засан хүмүүжүүлэх зорилгоор шүүхээс хэрэглэж буй албадлагын арга хэмжээний нэг төрөл юм.
Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж, тогтоосон хязгаарлалтыг зөрчөөгүй тохиолдолд шүүхээс тогтоосон хугацааны 50 хувиас багагүй хугацаа өнгөрсний дараа хугацаанаас нь чөлөөлөх хуулийн зохицуулалттай.
Сургалтаар албадлагын арга хэмжээнээс чөлөөлөгдөх үндэслэл, энэ арга хэмжээг хэрхэн гүйцэтгэж, хяналт тавьдаг, албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд үүсэх үр дагаврыг тайлбарлаж, хууль, эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл өгчээ.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ
ТАНИЛЦ: 11 дүгээр сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
М.Онон: Тэр бичлэгт би байгаагүй. Тухайн цагт үед гэр бүлийнхэнтэйгээ амарч байсан
Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, хүйтэрнэ
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ