”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны ногдол ашгийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны үр дүнгийн жилийн эцсийн гүйцэтгэлд үндэслэн 2024 оны цэвэр ашгийн дүнг тооцож үзсэний үндсэн дээр нийт цэвэр ашгийн зохих хувийг хуульд заасны дагуу ногдол ашиг хэлбэрээр иргэдэд хуваарилж байна. Тус компанийн ТУЗ-ийн тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас 1,072 хувьцаатай нэг иргэнд 350 мянган төгрөгийн ногдол ашигийг гурав хувааж олгохоор шийдвэрлэсэн бөгөөд гуравдахь удаагийн олголтыг энэ сард хийнэ. Хувь хүний орлогын албан татварыг хассан дүнгээр 93,500 төгрөг, иргэн, аж ахуйн нэгжид нийт 308 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгох юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2024 оны гүйцэтгэлээр 30.4 сая тонн нүүрс олборлож, 3.0 тэрбум ам.долларын үнэлгээтэй 29.6 сая тн нүүрс борлуулж, улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр нийт 3.5 их наяд төгрөг төвлөрүүлжээ.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ
ТАНИЛЦ: 11 дүгээр сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
М.Онон: Тэр бичлэгт би байгаагүй. Тухайн цагт үед гэр бүлийнхэнтэйгээ амарч байсан
Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, хүйтэрнэ
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ