УИХ дахь АН-ын бүлгийн хаалттай хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож байна

Moderator
2025/04/02

УИХ дахь намын бүлгүүд ээлжит бусаар хуралдаж байна. Учир нь АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох асуудлыг хэлэлцэж байгаа юм. Засгийн газрын ээлжит хуралдаанд Ерөнхий сайд түүнийг улираан томилохоо дэмжсэн саналаа танилцуулсан. Түүнчлэн уг саналыг МАН-ын бүлэг дэмжээд байна.

Тэгвэл яг одоо АН-ын бүлэг хаалттай хуралдаж байгаа бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуралдаанд оролцож байгаа юм.